Загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг "Гоёл" наадам өчигдөр өндөрлөж, загвар өмсөгч О.Пүрэвдулам шинэ топ модель боллоо. "Сat Walk" охидын хамтлагийн ахлагч тэрбээр энэ жил МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийг төгссөн, 22 настай. О.Пүрэвдулам нь "Asian model-2011” шагнал гардуулах ёслолоос “Asian star model” хэмээх нэр хүндтэй шагнал хүртэж байжээ. Мөн “Asian super model” тэмцээний “International Freindship Face model”, “Miss Mongolia-2005" тэмцээний “Best model”, “Miss sharp-2007" тэмцээний шагналт байрт шалгарч байжээ. Түүнийг энэ жил топ модель болно гэж олон хүн таамаглаж байсан юм. Шинэхэн топын сэтгэл татам 24 фотог үзнэ үү.