Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-наас БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан Монгол Улсын иргэн 20 настай А энэ сарын 20-нд бусдын гарт амиа алдсан талаар www.mglradio.com сайт мэдээлжээ.
Талийгаач хүнд зодуулж амиа алдсан бөгөөд энэ талаар ар гэрийнхэн нь тус сайтынхантай холбогдон мэдээлэл өгсөн байна. Тэрбээр мэдээлэхдээ “Нэгдүгээр сарын 20-нд халтирч унаад нас барсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Дүү маань Сөүл хотод ажиллаж, амьдарч байсан. Хамт амьдарч байсан хоёр монгол залуу нь зодож амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэж Солонгос улсын цагдаагийн газар хорьж, шалгаж байгаа” гэжээ. Дэлгэрэнгүйг доорхи мэдээллээс авна уу.