Recent videos

TITLE1 = "Хошин шог"; title2 = "Action"; TITLE3 = "Bike Games"; TITLE4 = "Dress-U p"; TITLE5 = "Strategy"; TITLE6 = "Sport Games"
Home » » Дэлхий дахинд болж буй үйл явдлууд

Дэлхий дахинд болж буй үйл явдлууд


20121229_gerГерманы Вюрцбург хотод жил бүрийн зул сарын баяраар зохион байгуулагддаг хандивын арга хэмжээ эхэлсэн байна. Энэ үеэр католик шашинтай олон мянган хүмүүс хотын гудамжинд цуглаж, бурхныг магтан дуулан хандив цуглуулдаг юм.
Баярын арга хэмжээний хүрээнд өчигдөр Вюрцбург хотод Гурван цэцний хувцас өмссөн 2,000 гаруй хүүхэд цугласан байна. Энэ нь зул сарын улирал эхэлснийг илтгэж байгаа бөгөөд энэ үеэр цугласан мөнгийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд туслахад зориулдаг юм. Христийн шашны ёсоор Есүсийн мэндлээд удаагүй байхад гурван цэцэн ирж бэлэг өгдөг гэсэн уламжлалыг хадгалж үлдсэн нь энэ юм байна.
ХБНГУ-ын Католик залуучуудын байгууллагаас энэ арга хэмжээг зохион байгуулж ирсэн юм. Тус хоттой хөрш зэргэлдээ орших Католик сүмүүдээс  ирэх өдрүүдэд 500,000 гаруй хүүхэд баярын арга хэмжээнд оролцохоор ирэх юм байна. Зул сарын улирал ирэх 1 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Өнгөрсөн жил энэ үеэр 42,4 сая еврогийн хандив цугларч байсан нь уг арга хэмжээ 1959 онд зохиогдож эхэлснээс хойш хамгийн их хандив цуглуулсан тохиолдол юм байна.

 

Латин Америкийн орнуудад хэт халж байна

20121229_latСүүлийн жилүүдэд дэлхийн цаг агаарын өөрчлөлтөөс болж зарим газарт онц содон үзэгдэл тохиох нь элбэг болжээ. Манай албаны эх сурвалжийн дамжуулснаар Латин Америкийн орнуудад агаарын дулааны шилжилт явагдаж, хэт халсан байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг агаарын өөрчлөлтөөс болж зарим газарт хүйтэрч, зарим газарт олон жил тохиогоогүйгээр халж байна. Тухайлбал АНУ, Европын орнуудад цочир хүйтэрч, их хэмжээний цас орсноос иргэд амь насаа алдах тохиолдол гарч байна. Харин Латин Америкийн орнуудад дулааны шилжилт хөдөлгөөн явагдаж, хэт халж байгаа тухай дамжуулж байгаа юм.
Бразилийн Рио дэ Жанейро хотод 1915 оноос хойш бараг зуун жилд тохиолдоогүй халуун өдөр бүртгэгдсэн байна. Энэ сарын 26-ны өдөр агаарын температур 43,2 хэмд хүрч, хотын оршин суугчид, аялагч жуулчид далайн эрэгт өдрийг өнгөрөөжээ.
Далайн эрэг дээр амрагч хэлэхдээ:
“Энд маш халуун байна. Өнөөдөр арай гайгүй байгаа ч 26-ны өдөр аймшигтай санагдаж байсан шүү.”
Далайн эрэг дээр амрагч хэлэхдээ:
“Нэг байшинд л гэхэд 2-оос илүү, заримд нь бүр 4, 5 агааржуулагч байна. Рио дэ Жанейро хот маш халуун байна.”
Рио  хотоос гадна Аргентины нийслэл Буэнос Айрест өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээс хойш агаарын температур 42 хэмд хүрч байна. Цаг агаар хэт халснаас хотын амьтны хүрээлэнгийн 14 настай Уиннер цагаан баавгай үхжээ. Амьтны хүрээлэнгийн ажилчдын яриагаар цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөс болж зарим амьтдын зан байдалд өөрчлөлт орсон байна.

Барак обама санал хураалт явуулна

20121229_obАНУ-ын сенатын гишүүд ирэх оноос хэрэгжиж эхлэх хуулийн төсөл дээр санал нэгдэлгүй сунжирсаар ерөнхийлөгч Обамаг Хавай дахь амралтнаас нь ирүүлсэн билээ. Тэгвэл Барак Обама танхимын гишүүдийн зөвшилцөлд хүрч чадахгүй бол санал хураалт явуулна гэдгээ мэдэгдсэн байна.
Барак Обама амралтнаасаа эргэж ирээд танхимын төлөөлөгчидтэй уулзсан юм. Хэрэв конгресс, сенатын гишүүд энэ байдалтай зөвшилцөлд хүрч чадахгүй бол ирэх оны эхний өдрөөс өмнө яаралтай санал хураалт явуулах юм байна. 2013 оноос өмнө батлагдах хуулийн төсөл ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хэлэхдээ:
“Бидэнд шийдвэрээ гаргахад маш бага хугацаа үлдлээ. Америкчуудын төлөх татварын хэмжээ хуулиар заагдсан байх ёстой. Магадгүй энэ буруу зүйл ч байж мэднэ. Би ердөө цагаан ордны эрх баригч сенатын гишүүд болон төлөөлөгчдийн танхим нийгмийн дундаж давхаргын иргэдийн төлөх татварыг зүй зохистой хуулинд тусгахыг л хүсч байна.”
Ирэх оноос АНУ-ын дунджаас дээгүүр орлоготой хүмүүсийн төлөх татварыг нэмэгдүүлэхээс гадна хэтэрхий их зарлага гаргаж байгаа цэрэг, батлан хамгаалах гэх мэт бусад салбаруудын төсөвт 110 тэрбум долларын хэмнэлт хийхээр төлөвлөж байгаа юм. Эдийн засгийн хэтийн бодлогоос гадна фермерийн аж ахуйн салбарын хуулинд ч нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг эрх баригчид дурдаж байлаа. Барак Обамагийн санаачилснаар татварын сангаас хуримтлуулах 536 тэрбум ам доллар бүхий л давхаргын иргэдэд хүрч, үр өгөөжөө түгээх юм

Венесуэлийн эрх баригчид ерөнхийлөгчөө эргэжээ

20121229_chВенесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесыг эргэхээр дэд ерөнхийлөгч Николас Мадуро, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хамт Кубын нийслэл Гавана хотыг зорьжээ. Эрх баригчид өчигдөр Гавана руу ниссэн байна.
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын биеийн байдлын тухай хамгийн сүүлд өнгөрсөн даваа гаригт албан ёсны мэдэгдэл хийж, орноосоо өндийн, алхаж байгаа гэсэн юм. Харин баасан гаригт мужийн захирагч нарын тангараг өргөх ёслол дээр дэд ерөнхийлөгч Николас Мадуро, бусад албан тушаалтнуудын хамт Гавана хотыг зорьж, ерөнхийлөгчтэй уулзахаа мэдэгдсэн байна. Эрх баригчид баасан гаригийн орой онгоцондоо суужээ.
Мөн өчигдөр Уго Чавес цэргийн албан хаагчдад зориулан шинэ жилийн мэндчилгээ илгээснийг уншиж танилцуулсан байна. Гэсэн ч сөрөг хүчнийхэн уг захидлыг Чавес өөрөө бичсэн гэх баталгаа байхгүй, тиймээс ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаарх хамгийн сүүлийн үеийн бодит мэдээлэл өгөхийг хүсчээ.
Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадурохэлэхдээ:
“Юуны түрүүнд Боливарианы Засгийн газрын нэрийн өмнөөс та бүгдэд Кубын нийслэл Гавана хотыг зорих гэж байгаагаа дуулгаж байна. Тэнд бид удирдагч Уго Чавестай уулзах болно.”
Дэд ерөнхийлөгчийг эзгүй хойгуур тус улсын эрчим хүчний сайд Хектор Наварра төрийн хэргийг хариуцан үлдэж байгаа юм. Гаванаг зорьсон эрх баригчид хэзээ эргэж ирэх нь  одоогоор тодорхойгүй байна. Ирэх оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Уго Чавес 3 дахь удаагаа төрийн тэргүүний тангараг өргөх ёстой ч энэ хугацаандаа амжиж тэнхрэх найдлагагүй байгаа юм. Хэрэв Чавес төрийн эрх үргэлжлүүлэн барихгүй гэдэг нь тодорхой болбол түүний халааг дэд ерөнхийлөгч Мадуро авах өндөр магадлалтай байна

Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа НАТО-гийн цэргүүд зул сарын зоог барилаа.

20121225_soldАфганистанд байрлаж байгаа олон улсын эвслийн цэргүүд зул сарын баярын өмнөх өдрийг тэмдэглэлээ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, эх орноосоо хол байгаа цэргүүд зул сард зориулан тусгайлан бэлдсэн оройн зоог барьсан байна.
Афганистаны нийслэл Кабул хотын олон улсын нисэх буудал дахь цэргийн баазад байрлаж байгаа АНУ болон НАТО-гийн цэргүүд зул сарын зоог барьж, зул сарын дууг хамтдаа дуулцгаалаа.
АНУ-ын цэрэг Кэнтин Браун хэлэхдээ:
“Бусад нөхдийнхөө адилаар би зул сарын баяраар гэр бүлийнхэнтэйгээ байхыг хүсч байна. Гэхдээ бид маш хариуцлагатай, өндөр үнэ цэнэтэй үүрэг гүйцэтгэж байгаа болохоор, үүргээ ухамсарлаж, энд байхын чухлыг ойлгож байгаа.”
Чех болон АНУ-ын цэргүүд зул сарын өмнөх мөргөл болон лаа асаах ёслолыг үйлдэхээсээ өмнө хамтдаа нэг ширээнд сууж, баярын зоог барьсан байна.
Харин энэ үед Испаний цэргүүд гадна талын аюулгүй байдлын өндөржүүлсэн манаанд гарсан байна.
Кабулын олон улсын нисэх буудал нь Афганистанд НАТО-гийн удирдлаган доор үүрэг гүйцэтгэж байгаа дэлхийн олон орны энхийг сахиулагчдын 2 дахь гэр нь болоод байгаа юм

Туркийг зорих Сирийн дүрвэгсдийн тоо нэмэгдсээр байн

20121225_syЗэвсэгт хямрал үргэлжилж байгаа Сири улсад талхны хомсдол үүсч, өдрийнхөө талхыг худалдаж авахыг хүссэн хүмүүс дэлгүүрүүдийн гадна урт дараалал үүсгэдэг болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Гэвч элэг нэгт ард иргэд нь хүнсний хомсдолд ороод байгааг үл тоомсорлон Башар Ассадын нисэх хүчин Сирийн Хама муж дахь талхны газрыг агаараас бөмбөгджээ. Энэ үеэр талханд дугаарлан зогсч байсан 40 гаруй хүн амиа алдсан байна.
Дайн тулаанаас болж бөмбөгдөлтөнд өртөж, үүдээ барьсан талхны цехийн тоо Сири улсад нэгээр  нэмэгдэж, иргэдийнх нь аж амьдрал улам бүр хүнд болж байна.
Хама мужын Хальфая хотыг Башар Ассадын цэргүүд агаараас бөмбөгдөх үед талхны цехийн гадна олон зуун хүн, тэдгээрийн дотор хүүхэд, эмэгтэйчүүд олноороо дугаарлан зогсч байжээ.
Агаарын дайралтанд амиа алдсан хүмүүсийн тоог эх сурвалжууд  янз бүрээр мэдээлж байна. Зарим нь 40 гаруй хүн амь үрэгдсэн хэмээн мэдээлж байгаа бол зарим нь амь үрэгдсэн хүний тоо 100-д хүрсэн хэмээн мэдээлж байна.
Башар Ассадын нисэх хүчин даваа гарагт Хальфая хотоос гадна Алеппо мужын Сафира, Дамаскийн хойд хэсэгт орших Сабка хотуудыг агаараас бөмбөгджээ. Хэд хоногийн өмнө Сирийн босогчдын хяналтанд орсон Хама мужид хямрал хурцадсантай холбогдуулан Туркийг зорих дүрвэгсдийн тоо эрс нэмэгдсэн байна.
Зөвхөн өчигдрийн байдлаар л гэхэд 700 гаруй хүн тус мужыг орхин Туркийн хилийн Рейханли хот руу дүрвэн гарчээ.
Сирийн дүрвэгч хэлэхдээ:
“Энд байгаа хүмүүсийн дийлэнх нь Хамагаас дүрвэн ирцгээсэн. Ассадын цэргүүд  биднийг алан хядагчид гэж үзэн, биднийг хайр найргүй бөмбөгдөж байна. Башар Ассад эхнэр хүүхдүүдийн маань эсрэг галлаж байна.  ”
Сирийн дүрвэгсдийг хамгийн ихээр хүлээн авч байгаа Турк улсад одоогийн байдлаар Сирийн 145 мянга гаруй дүрвэгч байрлаж байна. Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч байгаа энэ үед Сирийн дүрвэгсдийн нөхцөл байдал хүндэрсээр байна.
НҮБ болон Арабын Лигээс Сирийн хямралыг шийдвэрлэх тусгай элчээр томило.гдон ажиллаж байгаа Лахдар Брахими Дамаскт хүрэлцэн ирээд байгаа юм.
Сирид 3 дахь удаагаа хүрэлцэн ирсэн тэрээр Сирийн ерөнхийлөгч Башар Ассадтай уулзахаар төлөвлөж байгаа юm

Уго Чавес ухаан оржээ

20121221_chВенесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Кубын нийслэл Гавана хотод хагалгаанд ороод 10 орчим хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Венесуэлийн эрх баригчид Чавесын биеийн байдлын талаарх мэдээллийг өдөр тутам дамжуулж байсан юм. Хамгийн сүүлд ирүүлснээр Уго Чавес ухаан орсон байна.
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес ухаан орсон тухай дэд ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Чавесын гэр бүлийнхэн Гавана хотын эмнэлэгт ерөнхийлөгчтэй хамт байгаа юм.
Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадурохэлэхдээ:
“Ерөнхийлөгч сайн байгаа, тэр ухаан орсон. Би түүнд өнгөрсөн ням гаригт болсон бүс нутгийн сонгуульд ялалт байгуулсан тухай мэдээг дуулгахад тэр их баяртайгаар хүлээн авч, саналаа өгсөн бүх хүмүүст талархлаа илэрхийлж байсан.”
Үндсэн хуулинд зааснаар ирэх оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ерөнхийлөгч Уго Чавес ирэх 6 жилийн хугацаанд үргэлжлүүлэн төрийн барих тангаргаа өргөх ёстой. Гэхдээ эмч нарын дүгнэлтээр Чавес өмнө нь хэд хэдэн удаа хорт хавдар авахуулах мэс засал хийлгэж, туяаны эмчилгээнд орсон тул бүрэн тэнхрэхэд дор хаяж сар, түүнээс ч илүү хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Каракас хотын оршин суугч хэлэхдээ:
“Би түүнийг дахин хөл дээр нь босгож өгөөч гэж бурхнаас гуйж байна. Тэр бол бидэнд байсан хамгийн сайн ерөнхийлөгч, үргэлж бидний төлөө гэдэг. Тэр гар дээр минь юу ч тавиагүй ч ард түмэндээ хайр халамжаа үзүүлж чадсан.”
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын товыг хойшлуулах эсэхийг Дээд шатны шүүхийн тэргүүлэгч шийдэх юм. Одоогоор шүүгчид энэ тухай хэлэлцэж эхлээгүй байгаа юм. Хэрэв Чавес төрийн хэрэг удирдах боломжгүй гэдэг нь тодорхой болбол түүний халааг залгах хамгийн өндөр магадлалтай хүнээр Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро тодорч байна

Гватемалын оршин суугчид шинэ эрин үеийг баяртайгаар угтан авч байна

20121221_gu2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дэлхийн төгсгөл бус харин илүү оюунлаг шинэ эрин үеийн эхлэл гэж үзсэн Гватемалчууд Эртний Маяачуудын хот бунханд цуглаж шинэ эринийг баяртайгаар угтан авч байна. Тус улсын төрийн тэргүүн оршин суугчдын хамт баярт оролцжээ.
Өчигдөр орон нутгийн цагаар 21 цагт Гватемалчууд археологийн үнэт олдвор бүхий Тикал цогцолборт цуглаж баярлацгаасан байна. Тэд Маяачуудын 5,125 жилийн бактун он тоолол дуусч, илүү оюунлаг шинэ эрин эхэлж байгааг Маяа үндэсний дуу хөгжим, хувцас, гоёл чимэглэлтэйгээр угтаж байгаа юм байна.
Тикал түүхэн дурсгалт газрын хамгийн алдартай сүм болох Аварга ирвэс / шар цоохор / сүмийн үүдэнд хүмүүс цуглаж шувуу жиргэх, ирвэс архирах дуугаар баярын арга хэмжээг нээжээ. Баярын арга хэмжээг Гватемалын телевизээр шууд дамжуулсан байна. Тус улсын ерөнхийлөгч Отто Перез баярын арга хэмжээнд оролцож байсан тул харуул хамгаалалт чанга байснаас зарим хүмүүсийг нэвтрэхийг хориглож байсан юм. Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлж, зарим хүмүүс Тикал цогцолборын гадаа эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.
Гватемалчуудын баяр тэмдэглэж буй Тикал түүхэн дурсгалт газар Оддын дайн кинонд гардаг бөгөөд манай эриний 300-900 оны үед амьдарч байсан Маяа омгийн 80,000 гаруй хүний сүнс энд байдаг гэж үздэг байна. Өнөөдөр энэ газар аялагч жуулчдын хамгийн их очих дуртай газруудыг нэг болжээ. Ойролцоогоор 3,000 гаруй том жижиг барилга, сүмээс бүрдсэн цогцолбор газарт 2,630 жилийн өмнө анхны Маяа хүн ирж байсан юм байна.
Гватемалаас гадна Мексикийн 2,500 гаруй жилийн настай Чичен-Ица Маяачуудын түүхэн дурсгалт газарт олон зуун хүн цуглаж шинэ эрин үеэ угтсан байна. Баярт оролцож буй нутгийн уугуул оршин суугчид, аялагч жуулчид алдарт Кукулкан пирамидын өмнө гэрэл зургаа авахуулж байсан юм.
Энэ дашрамд сонирхуулахад Маяачууд 394 жилийн бактун он тоолол хөтөлж, 13 дахь бактун жил нь өнөөдөр дуусч байгаа юм. Зарим хүмүүс энэ өдрийг дэлхийн төгсгөл гэж цуу тараан хүмүүсийг төөрөгдүүлж байгаад шүүмжлэлтэй хандаж байна

Путин айлчлалынхаа үеэр Энэтхэгтэй 3 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа

20121224_indОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэг улсад албан айлчлал хийж байна. Путины айлчлалын үеэр хоёр улс цэрэг техникийн салбарт хамтран ажиллах 3 тэрбум орчим долларын томоохон гэрээ байгуулсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин айлчлалынхаа үеэр Энэтхэгтэй хоёр томоохон гэрээг байгуулж чадсан байна. Эхний байгуулсан 1,3 тэрбум долларын гэрээгээр ОХУ Энэтхэгт 71 ширхэг Ми-17 нисдэг тэргийг нийлүүлэхээр болсон байна.
Харин 1,6 тэрбум долларын өртөгтэй хоёр дахь гэрээгээр ОХУ Энэтхэгийн HAL үйлдвэрт Су-30 загварын 42 ширхэг сөнөөгч онгоцыг лицензээр угсрахаар болсон байна.
Өнгөрсөн онд ОХУ Энэтхэгт 80 ширхэг Ми-17 нисдэг тэрэг нийлүүлэх гэрээг байгуулж байсан юм.
Зэвсэгт хүчнийхний зэр зэвсэг техник технологийг шинэчлэж, сайжруулах ажлыг явуулж байгаа Энэтхэг улс нь одоогийн байдаар  Оросын Су-30 сөнөөгч онгоцноос  230 ширхэгийг худалдан  аваад байгаа юм. Энэ нь 8,5 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа юм.
Гэхдээ энэхүү 230 онгонцы 140-ийг нь 2 улсын хооронд 2000 онд байгуулагдсан лицензийн гэрээний дагуу Энэтхэгин HAL корпораци 2015 оныг дуустал өөрийнхөө үйлдвэрт Оросын Су-30 МКИ сөнөөгч онгоцноос 140 ширхэгийг угсрах ёстой юм.
Энэ онд Энэтхэг Оросын хоорондох худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Хэдийгээр ОХУ нь Энэтхэгтэй зэвсэгт хүчний салбарт томоохон гэрээнүүдийг байгуулсан ч сүүлийн 2 жилийн хугацаанд Энэтхэгийн зарласан хэд хэдэн томоохон тендерт ялагдал хүлээсэн юм.
ОХУ, Энэтхэг улсууд нь Хүйтэн дайнаас хойш хоорондоо маш сайн харилцаатай байгаа бөгөөд ОХУ нь Энэтхэгийн зэвсэгт хүчний гол нийлүүлэгч орон юм.
Манай хойд хөрш 2000-аас 2010 оны хугацаанд сөнөөгч онгоц, пуужин, танк, зэр зэвсэг нийлүүлэх нийт 30 тэрбум  ам долларын гэрээг Энэтхэгтэй байгуулсан байна.
Түүнчлэн Путины энэ удаагийн айлчлалын хүрээнд ОХУ, Энэтхэг улсууд хоёр талын хамтын ажиллагааны хэд, хэдэн баримт бичигт гарын үсгээ зурсан байна.
Туайлбал ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан болон Энэтхэгийн банкны хооронд 1 тэрбум доллар хүртэл шууд хөрөнгө оруулалтаар дэмжлэг үзүүлэх тухай харилцан ойголцлын санамж бичиг байгуулагсдан байна. Мөн ОХУ-ын ГХЯ болон Энэтхэгийн ГХЯ-ны хооронд 2013-2014 онуудад зөвлөлдөх тухай протоколд гарын үсэг зурсан байна.

Викилийкс цахим хуудас ирэх онд завгүй ажиллана

20121221_vkАНУ болон дэлхийн томоохон байгууллагуудтай холбоотой нууц баримт бичгүүдийг олон нийтийн цахим хуудсанд дэлгэснээрээ олон улсын хараа хяналтанд орсон Жулиан Ассанж Лондон дах Эквадорын элчин сайдын яамны тагтан дээрээс дэмжигчидтэйгээ уулзлаа. Жулиан Ассанж дэмжигчиддээ хандан Викилийкс цахим хуудас ирэх онд завгүй ажиллах болно гэдгийг онцолж байсан юм.
Викилийкс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг Лондон дахь Эквадорын элчин сайдын яамны тагтан дээрээс үг хэлэхэд хүйтэн цаг агаарыг үл тоон дэмжигчид нь алга ташин баяр хүргэж байсан юм. АНУ-д баригдахаасаа зугтааж Эквадорын элчин сайдын яаманд бараг хагас жилийн хугацааг өнгөрөөсөн гэхэд Ассанж эрүүл чийрэг харагдаж байлаа. Түүний энэ удаагийн мэдэгдэл ямар нэгэн нууц дохио сануулга биш, харин мухардлаас гарах арга зам гэдгийг олон улсын сэтгүүлчид бичиж байна.
Викилийкс цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж хэлэхдээ:
“Та бүхэн Брэдли Мэнинг санаж байгаа байх, тэр энэ долоо хоногт 25 нас хүрч байна. Залуу хүний амьдралын 10 гаруй хувийг нүцгэлж, нүдний шилийг нь авч харанхуй газар хорихдоо нэг ч удаа дорвитой шүүх хурал хйисэнгүй. Гэвч үндэслэлгүй мөрдлөг үргэлжилсээр байхад Австралийн Засгийн газар хэвлэн нийтлэн эрх зүйгээ хамгаалж чадахгүй байна. Тиймээс би эндээ үлдэх ёстой.”
“Ирэх жил бид амрах завгүй ажиллах болно. Викилийкс цахим хуудсанд та бүгдэд бэлэг барих сая гаруй нууц баримт бичгүүд бэлэн болсон. Энэ бүх баримт материалууд дэлхийн бүх улс оронтой холбоотой, бүгдтэй нь..”
АНУ-ын цэрэг Брэдли Мэнинг Жулиан Ассанжид тусалж, армийн нууц материалуудыг дамжуулсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан ч одоогоор энэ хэрэг чимээгүй байгаа юм. Ассанжийн хувьд Эквадорын элчин сайдын яамнаас ганц алхам гарахад л Британий цагдаа нарт баривчлагдан түүнийг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргээр Шведийн Засгийн газарт хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа. Хэрэв Шведийн Засгийн газарт хэрэг нь шилжвэл АНУ-ын гарт орох аюул хүлээж байгаа юм

Share this article :