Recent videos

TITLE1 = "Хошин шог"; title2 = "Action"; TITLE3 = "Bike Games"; TITLE4 = "Dress-U p"; TITLE5 = "Strategy"; TITLE6 = "Sport Games"

Ээжийн дайсан - 2012



Супер Диско - Концерт



Сайн эзэгтэй - 18 дугаар анги

Дайны Бурхад | СОАК 32-р анги

X -Түц - Нууц хүү

Сэнсаци - Мixx | 2012


Монгол Тулгатны 100 эрхэм - Төрийн шагналт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав


Дайны Бурхад | СОАК 30,31 - р анги

Сайн эзэгтэй - 17 дугаар анги

Сенсаци - Маадай I 2012


АМЬДРАЛ ХАЙР ДЭЭР ТОГТДОГ - Реппер GEE I 2012



My UB - Залуусын хөтөлбөр I 2012-12-28


Эгэл амьдралын мөр - Нугараагүй итгэл I шинэ дугаар


Paradise Kiss - Монгол хэлээр

Бундын тамга ft RED & Далай - Наран ургах зүгт [ 2012 ]


Монгол Тулгатны 100 эрхэм - МУГТамирчин дархан аварга Х.Баянмөнх


Дайны Бурхад | СОАК 28,29-р анги

Сайн эзэгтэй - 16 дугааp анги

ARGO [ 2012 ] - Монгол хэлээр

A Very Harold & Kumar 3D Christmas - Монгол хэлээр

Зуун чухал сэдэв - Тэнгэр үзэл ( бөө мөргөл далд ертөнтц)



Мартагдсан дууль - МУСК

Дайны Бурхад | СОАК 26, 27-р анги

Нот-гүй яриа - А.Мөнгөнсүх Nature sound багш


TAXI show - нэвтрүүлэг / Шинэ дугаар


Apple Day - Хөгжим мэдээллийн хөтөлбөр


Сайн эзэгтэй - 13,14,15 дугаар анги

Дайны Бурхад I СОАК 24,25-р анги

ODNO'S TALK SHOW - МУГЖ Б.Сарантуяа


"Сайн уу? Сайнаа" ток шоу - М.Оргил I 2012


Амьдрах сайхан - Орхонбаатар I 2012


Тусалъя шоу - дугаар 2


GoMan - Сарны хүн (Дэлхийд дурласан сар OST)


Мөрөөдөл биелдэг юм I 2012-12-25 дугаар


ODNO'S TALK SHOW - МУГЖ Б.Жаргалсайхан


Хурд - Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг I 2012


Хөгжилтэй дэлгэц 2 [2012]


2 Chainz - I"m Different [2012]


Taken 2 [2012] - Монгол хадмал

2012 онд дэлхийг хамгийн ихээр шуугиулсан 24-н үйл явдал

2012 дуусахад хэдхэн хоног үлдлээ. 24 цаг сайт 2012 онд дэлхий дахиныг хамгийн ихээр шуугиулсан 24 үйл явдлыг нэрлэж байна.

11
1. Дэлхийн сүйрэл. 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдөр дэлхий сөнөнө гэж улс орнууд сандралдав. Энэ үймээний үеэр зарим нь нийгэмдээ үзэн ядагдаж, зарим нь алдагдалд орж, зарим нь ашиг олов.

11
2. Лондон 2012. Хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл "Лондон 2012" олимпийн наадам амжилттай зохион байгуулагдав. Манай улсын тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.

11
3. Ганнам стиль. Өмнөд Солонгосын дуучин PSY-ын "Ганнам Стиль" дуу дэлхийн хэмжээнд соёлын шинэ урсгалыг авчрав. Тэрбээр энэхүү дуугаараа дэлхийн од болж, дээд амжилтын эзэн болсон билээ. Түүнийг дууг "Youtube" сайтад тэр бум гаруй удаа нээж үзсэн байна.

gty_malala_yousufzai_jef_121010_wg-600x337

4. Малала Юсуфзай. Пакистаны өсвөр насны бяцхан охин Малалаг танихгүй хүн  ховор болсон. Дөнгөж 11 настайгаасаа эхлэн хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн дуу хоолой болж чадсан охин 12 дугаар сард буудуулж, хэдэн сар ухаангүй байсны эцэст бие нь сайжирснаар дэлхийд алдаршсан билээ. Түүнийг "Time" сэтгүүл оны онцлох хүнд нэр дэвшүүлж, Нобелийн шагналд хүртэл нэрийг нь дэвшүүлсэн юм.  Охины төрсөн газар Мигора тосгоныхон нэгэн коллежийг Малалагийн нэрэмжит коллеж болгон өөрчлөх санал гаргасан ч охин энэ хүсэлтийг нь дэмжээгүй аж.

11
5. Умардын пуужин хөөргөлтүүд. Хойд Солонгос "Инха3" пуужин хөөргөсөн ч хоёр минутын дараа унаж олон улсын доогь болов. Харин Хойд Солонгосын залуу удирдагч 12 дугаар сард дахин хиймэл дагуул хөөргөж инээд доогь болсон улсуудын амыг таглав. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ч энэ үйл явдлын дараа сандралдаж эхэлсэн юм.

Myrsi3(1)
6. Мухаммед Мурсигийн мэдэгдэл. Египетийн ерөнхийлөгчийн өнгөрсөн сард гаргасан шийдвэр тус улсад хэдэн сарын турш босч, шинэ үндсэн хуулиа батлахгүй зэрэг асуудлыг авчирсан. Тэрбээр өөрийнх нь гаргасан шийдвэр, тушаалийг ямар ч шүүх хэлэлцэн батлахгүй бөгөөд хэн ч өөрчилж болохгүй хэмээх зарлиг гаргасан юм. Тус улсын эмх замбараагүй байдал, жагсаал цуглааны асуудал одоо ч үргэлжилж байна.

026443a9e70794c8big
7. Сирийн цуст дайны эзэн Башар Ал Ассад. Сирийн иргэд 21 сар буюу хоёр жилийн өмнөөс тус улсад 40 гаруй жил эрх мэдлээ тогтоон удирдаж буй Башар ал Ассадыг эсэргүүцэн тэмцэх болсон юм. Харгис Ассад иргэдийн тэмцлийг эхнээс нь эхлээд л буу барьж дарснаар Сирийн эсэргүүцэгчид улам догширч, олширсон юм. Өнгөрсөн оны долдугаар сард Сирийн цэргийн томоохон хүчин болох Хувьсгалт арми гар хөл нь болж байсан ерөнхийлөгчөөсөө урваж, босогчидтой нэгдсэн юм. Ингэснээр Сирийн бослогыг иргэний дайны хэмжээнд хүрлээ хэмээн үзсэн юм.

11
8. Обамагийн ялалт.
Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдов. Сэндид өртсөн иргэдийнхээ уй гашууг хуваалцаж, эдийн засагаа аврахын төлөө хичээнгүйлэн ажилласан түүнийг төлөөлөх санал олонтой мужууд дуу нэгтэйгээр сонгосон билээ.

11
9. Путины нулимс. Владимир Путин ОХУ-ын тэргүүн болж нулимс унагав. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт 1000 гаруй сэтгүүлчдийн цуглуулж, жилийн эцсийн уулзалтаа хийсэн юм. Жил бүрийн төгсгөлд сэтгүүлчидтэй уулзаж, асуултад нь нээлттэй хариулдаг тэрбээр төрийн тэргүүн албыг хаших үеэрээ нийт 8 удаа олон тооны сэтгүүлчидтэй уулзжээ.

11
10. Хятадын шинэ тэргүүн. Хятадын Коммунист намын 18 дугаар их хурлаар ирэх 10 жилд тус улсыг удирдах шинэ хүмүүсийг сонгов. КН-ын даргаар Ши Жинпин томилогдож тус БНХАУ-ын ерөнхийлөгч болов. Тэрбээр ирэх гуравдугаар сард ерөнхийлөгчийн тангаргаа өргөх юм.

11
11. Анхны эмэгтэй ерөнхийлөгч. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр Пак Жөн Хие сонгогдов. Ингэснээр тус улсын түүхэн дэхь хамгийн анхны ерөнхийлөгч болов. Хатагтай Пак улсынхаа эдийн засгийн асуудлыг цэгцлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэрбээр ялалтын баяраа тэмдэглэх үеэрээ "Би үндэстнийхээ аз жаргалын эринг эхлүүлэх болно" хэмээн хэлсэн юм.

1
12. Гүнжийн нүцгэн зураг. Их Британийн гүнж Кэйт Миддлетоны нүцгэн зургуудыг Францын сэтгүүл “Closer” дэлгэв. Түүний цээж нүцгэн зурагуудыг сэтгүүлийн нэг дугаар болгон гаргасны дараа Италийн сэтгүүл дахин хэвлэснээр хааны гэр бүл шүүхийн хаалга татахад хүрсэн юм.

11
13. Дуунаас хурдан хүн. Австрийн нисэгч Феликс Баумгартнер дуунаас хурдан хурдтайгаар шүхрээр бууж, амжилттай газардсан анхны хүн болов.

308915407
14. Их Удирдагч таалал төгсөв. Хойд Солонгосын агуу удирдагч Ким Чен Ир таалал төгсөж долоо хоногийн турш ард түмэн нь эмгэнэл илэрхийлэв. Түүний хүү Ким Чен Ун хаалттай орны залуу удирдагч болов.


11
15. Сүйрэлт Сэнди. Сэнди хар шуурга АНУ-ын олон иргэдийн амьдралыг сүйрүүлэв. Тэргүүн улс хар шуурганы үеэр гарсан хохирлыг одоо ч барагдуулж чадахгүй байна.

11
16. Нью Тауны аллага. АНУ-ын Коннектикут мужийн Нью Таун хотод аймшигт аллага гарч 6-8 насны 20 хүүхэд, насанд хүрсэн зургаан эмэгтэй сургууль дээрээ амиа алдсанаар АНУ-ын буу өмчлөх бодлогоо анхаарах болов.


1
17. Попын хааны хүүхдүүдийн тэмцэл.
Хэдийгээр алдарт дуучин 2009 онд нас барсан ч түүний өмчийн төлөөх дайн 2012 онд ч бас үргэлжилсэн юм. Майкл Жексоны ах дүү нар болох Жанет, Мермэйн, Ребби, Тито, Рэнди нар өв өвлөхтэй холбоотой бичиг баримтууд хуурамч байсан гэж мэдээлсэн юм. Попын хаан өөрийн хөрөнгөө ээж Катрин болон Парис, Принц, Бланкет нэрт гурван хүүхэддээ үлдээсэн байсан юм. Маргаан зуны турш үргэлжилсны эцэст тэдний гомдлыг хүлээж аваагүй юм.

1
18. Лэнс Армстронгын сэргээш. "Tour de France"-ын долоон удаагийн ялагч Лэнс Армстронг сэргээш хэрэглэсэн хэрэгт унаснаар түүний нэр хүнд асар ихээр унав. Энэ хэргийг мөрдөх явцад долоон удаагийн тэмцээнд хоёрдугаарт орсон бүх тамирчид сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдож олныг ангайлгав.

1
19. Агаарын хүчнийхний сексийн хэрэг. Жилд 35 мянган төгсөгчтэй Техасын агаарын хүчин Лакландын 25 сурган хүмүүжүүлэгч, 11 коммандлагч сексийн хүчирхийллийн хэрэг хийсэн нь тогтоогдов.

1
20. Колумбын нууц албаныхан. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Колумбад айлчилсан билээ. Түүний хамгаалалтын алба ерөнхийлөгчийг зочлохоос гурван хоногийн өмнө Колумбад байршсан юм. Харамсалтай нь залуус тухайн мужийн биеэ үнэлэгчидтэй явалдаж, буудалдаа аваачин зугаацсан нь ихээхэн хэл ам татлав.

11
21. Ял. Дөрвөн настай охиноо хөтөвчиндөө суусангүй хэмээн ухаан алдтал зодож, гарыг нь ханатай цавуудсан эмэгтэйд 99 жилийн ял оноов.

техник(1)
22. iPhone 5. "Apple" корпораци өнөө цагийн хамгийн шилдэг гар утас гэгдэж байгаа iPhone5 гар утсаа худалдаанд гаргав.

fbjobs
23. Фэйсбүүк. Хамгийн олон хэрэглэлгчтэй нийгмийн сүлжээ сайт Фэйсбүүкийн хэрэглэгчдийн тоо тэрбум давав.

3f9cef91a8f4e943big
24. Филиппиний хар шуурга. Өнгөрсөн сард Филиппинийг Бонпа хар шуурга дайрч, тус улсад ихээхэн хохирол учруулжээ. Шуурганы улмаас хэдэн мянган орон гэр, барилга байшин сүйрээд зогсохгүй сая гаруй хүн амиа алдсан байна.